Dr. Sumiya podcast

Dr. Sumiya podcast


#27. Дархлааг сэргээх гол хүчин зүйл бол идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг та ер нь мэддэг үү?

April 27, 2020

Хүний биед дархлаа тогтолцооны гомоестазыг хангаж зүгшрүүлэх гол хүчин зүйл бол хөдөлгөөн юм. Монголчууд хэдэн мянган жилийн турш нүүдэлчдийн соёлоо дагаж хөдөлгөөний идэвхтэй байхын зэрэгцээ байгаль дэлхийтэй ойрхон аж төрж ирсэн. Харин сүүлийн хэдхээн 10 жил хотжилтын соёлд суралцаж амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байна. Монголчууд бид эрт дээр үеэс л хөдөлгөөн чухал болохыг ойлгож “Хөгширч биш хөшиж үхдэг” хэмээн үеэс үед ярьж ирсэн түүхтэй. Идэвхтэй дасгал хөдөлгөөн бол дархлаа тогтолцоо, зүрх судасны эрүүл мэндэд юугаар ч орлуулшгүй ашиг тустай. Бид идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эрүүл амьдралын хэв маяг болгож урлах хэрэгтэй.