Dr. Sumiya podcast

Dr. Sumiya podcast


#26. COVID19 вирусын халдвар дэгдсэн энэ цаг үед амьдралын хэв маягаа хэрхэн урлах вэ?

April 27, 2020

#COVID19 вирусийн халдвар ор мөргүй устаж алга болохгүй. Яагаад гэвэл вакцин хийх, олдмол дархлаа тогтох зэрэг шийдэл бий болтол ойрын хэдэн жилийг зарцуулна. Бид маск зүүх, гараа угаах, хөл хорио зэрэг үр дүнтэй амьдралын хэв маягтай ойрын хугацаанд зууралдана гэсэн үг. Уг вирусээс шалтгаалж хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. За тэгээд өөрчлөгдөж сураагүй биш дээ, хэдэн мянган жил нүүдэлчин соёлтой байсан хүмүүс хэдхээн арван жил хотын соёлд суралцаж эхэлсэн. Эрүүл амьдралын хэв маягаа урлахад биеийн жингийн илүүдэл буюу таргалалтын мөн чанар, зөв зохистой хооллолтын нэг болох эслэгийн талаар та бүхэндээ товч эрүүл мэндийн боловсрол олгоё. Нэг зүйл нэмж хэлэхэд цуу яриа, шар мэдээ, жижиг судалгаа зэргийн нотолгооны төвшин хангалтгүй байдаг. Та бүхэн дахиж олдохгүй эрүүл мэнддээ нотолгооны төвшин өндөртэй эх сурвалжийг ашиглаж эрүүл амьдралын хэв маягаа урлаарай.